Европын Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээнэ
Европын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргаснаа танилцууллаа. Мөн бодлогын хүүг одоогийн түвшинд нь хэсэг хугацаанд хадгална гэдгээ мэдэгдсэн байна. Мөн сар бүр 60 тэрбум еврогоор хэмжигдэх үнэт цаас худалдан
Мэдээллийн алба

Европын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргаснаа танилцууллаа. Мөн бодлогын хүүг одоогийн түвшинд нь хэсэг хугацаанд хадгална гэдгээ мэдэгдсэн байна. Мөн сар бүр 60 тэрбум еврогоор хэмжигдэх үнэт цаас худалдан авалтын хөтөлбөрөө 2017 оны 12 дугаар сар хүртэл, хэрэв шаардлагатай бол түүнээс цааш үргэлжлүүлнэ гэдгийг Европын төв банкны тэргүүн Марио Драги онцолжээ.
Мөн тэрээр “Евро бүсийн эдийн засгийн өсөлтийг тойрсон эрсдэлүүд харьцангуй тэнцвэртэй байна. Нэг талаас одоогийн чанартай урагшлах хөдөлгөөн нь эдийн засгийн өсөлт таамгаас давах нөхцөлийг бүрдүүлж байна. Хэдий тийм боловч нөгөө талаас олон улс дахь эрсдэл үүсгэгч нөхцөл байдлууд хэвээр байгааг санах хэрэгтэй. Хэдийгээр Евро бүсийн эдийн засагт өсөлт харьцангуй сайжирч байгаа ч инфляци төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа нь цалингийн өсөлтийн хангалтгүй байдал голлон нөлөөлж байна” гэж мэдэгдлээ.


















