Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын зарим оронд хэт халж байна

Парис хотод +42.6 хэм хүрч халсан нь өнгөрсөн 70 гаруй жилийн туршид бүртгэгдэж байгаагүй онц ноцтой үзэгдэл болсон юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын зарим оронд хэт халж байна
Европын зарим оронд хэт халж байна. Зураг: МҮОНРТ

Европын зарим оронд хэт халж эхлээд байна. Африкийн халуун агаар Европт хүрч, зарим бүс нутаг дахь халууны хэм эрс нэмэгджээ. Баасан гарагт Францын нийслэл Парист +40 хэм хүрч халсан бол Испанийн нийт 11 хотод халууны хэм мөн л +40 дөхөж очсон байна.

Испанийн нийслэл Мадрид хотод +39 хэмд хүрч халсан нь өнгөрсөн жилүүдэд ажиглагдаагүй үзэгдэл болжээ. Мадрид хотын зарим иргэн халууны үеэр амны хаалт зүүж явах нь тун бэрх байгаа талаар гомдоллосон байна. Өнгөрсөн зун Европын зарим бүс нутагт халууны хэм +40 хэмийг давж, шинэ дээд түвшинд хүрсэн юм. Парис хотод +42.6 хэм хүрч халсан нь өнгөрсөн 70 гаруй жилийн туршид бүртгэгдэж байгаагүй онц ноцтой үзэгдэл болсон юм.

Хуваалцах