Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эвслийн бүлэг Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолыг дэмжиж байна

"Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эвслийн бүлэг Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолыг дэмжиж байна
Эвслийн бүлэг Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолыг дэмжиж байна. Зураг: МҮОНРТ

"Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Бүлгийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол гарахтай холбогдуулан эдийн засгийн байдал ямар байгаа талаар Сангийн сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл сонссон байна. Мөн түүнчлэн Хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Өршөөлийн тухай хуулийн талаар хэлэлцжээ.

Бүлгийн гишүүд Эдийн засгаа эрчимжүүлэх тогтоолын төслийг батлан гаргах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин Хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар Шадар сайд Д.Тэрбишдагва өргөн барьсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан бүлгийн хуралдаанд өнөөдөр мэдээлэл өгсөн байна. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Хуулийн төсөл дотор асууж магадлах, шинээр томьёолох зүйл олон байсан гэдгийг бүлгийн дарга мөн хэллээ.

Харин тус бүлгийн гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлтийн талаар Бүлгийн дарга Н.Батцэрэг "О.Баасанхүү гишүүн өөрөө хуульч хүний хувьд авсан горимын санал УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.2-ийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Энэ тухайгаа бүлгийн даргадаа албан бичгээр өгсөн. Бүлгийн гишүүдтэйгээ зөвшилдсөний үндсэн дээр өнөөдөртөө багтаад Хуульзүйн байнгын хорооны даргад хандана" гэсэн юм.

Хуваалцах