Эвслийн бүлэг Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл өргөн барив
Ийнхүү Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нар УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Мэдээллийн алба

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнөөдөр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ. Уг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нар УИХ-ын даргад өргөн барьсан юм.
2011 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өнгөрсөн хугацаанд хуулийн зорилт бүрэн биелэгдэхгүй, нийгмийн шинэ харилцааг бүрэн дүүрэн зохицуулж чадахгүй байна хэмээн үзжээ. Тиймээс сонгуулийн системийг зөв тогтоож, энэ үндсэн дээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний “ сонгох, сонгогдох эрх”, УИХ-ын гишүүнийг “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийг бодитойгоор эдлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна.


















