Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая" уулзалт боллоо

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ивээл дор зохиогдож буй "Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая" чуулга уулзалт өчигдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая" уулзалт боллоо
"Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая" уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ивээл дор зохиогдож буй "Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая" чуулга уулзалт өчигдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө.

Тус чуулганд Өмнөговь аймгаас Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Дорноговь аймгийн их, дээд сургуулиудад суралцаж буй 800 оюутнаас гадна Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, сумдын Засаг дарга нар, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцсон юм.

Чуулга уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж буй ажлууд, орон нутагт хэрэгцээтэй байгаа ажлын байрны талаар мэдээлэл хийж, Өмнөговь аймагт уул уурхай, барилга, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, банк санхүү болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн бодлого, ажилд авах журам, тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулж, нээлттэй ажлын байранд ажилд орохыг хүссэн залуучуудыг шууд бүртгэж, ярилцлага хийж, шууд холбоо тогтоосон юм.

Хуваалцах