“ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг болно
Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамтран “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд ирэх баасан гарагт “Ил тод худалдан авалт” өдөрлөгийг Чингисийн талбайд зохиохоор болжээ.
Мэдээллийн алба

Уг өдөрлөгийн хүрээнд 2013-2014 онд төсвийн хөрөнгөөр зохион байгуулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөс гадна, худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, дэвшилтэт алхмуудыг олон нийтэд таниулна. Мөн худалдан авах ажиллагаанд мэргэшүүлэх сургалтад 50 хувийн хөнгөлөлттэй бүртгүүлэх, цахим тендерт орoлцох , нууцлалын код авах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна.