Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эзэн Чингисийн талбайд 500 лам ном хурж байна

Энэ мөчид Чингисийн талбайд “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурна. Энэ үеэр Итгэл, Ганданлхавжаа,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эзэн Чингисийн талбайд 500 лам ном хурж байна
Эзэн Чингисийн талбайд 500 лам ном хурж байна. Зураг: МҮОНРТ

Энэ мөчид Чингисийн талбайд “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурна. Энэ үеэр Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийг айлдаж байна.

Үүний дараа буюу өнөөдөр 09:00 цагаас “Даншиг наадам-хүрээ цам” шашин, соёлын наадам эртний түүхт Хүй 7 худагт эхлэх юм. Даншиг наадамд төрийн болон шашины мөн Монголчуудын өв уламжлал ёс заншил тэр чигээрээ шингэж үлдсэн байдаг. Тиймээс даншиг наадмын үеэр болдог байсан шашины болон соёлын уламжлалт олон ёслолыг ийнхүү сэргээж байна. Дашрамд дурьдахад, "Даншиг наадам-хүрээ цам” шашин соёлын наадмын үеэр эрийн гурван наадмаас гадна унзад голч нарын тэмцээн, ном хаях мэтгэлцэх зэрэг лам нарын тэмцээн болно.

Хуваалцах