Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эзэн Чингисийн талбайг 1,4 дэх өдрүүдэд чийгшүүлнэ

Улирлын анхны усалгааг энэ сарын 26-ны өглөө 05.00-08.00 цаг хүртэл хийжээ. Нийслэлийн зургаан дүүргийн төв замын ногоон байгууламжийг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 рейсээр услалт хийсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эзэн Чингисийн талбайг 1,4 дэх өдрүүдэд чийгшүүлнэ
Эзэн Чингисийн талбайг 1,4 дэх өдрүүдэд чийгшүүлнэ. Зураг: МҮОНРТ

Ургамал ногоо нахиа мөчрөө дэлгэн, нүд сэтгэл баясгах цаг ойртжээ. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс даваа, пүрэв гарагт ногоон байгууламжаа услах ажлыг эхлүүллээ. Улирлын анхны усалгааг энэ сарын 26-ны өглөө 05.00-08.00 цаг хүртэл хийжээ. Нийслэлийн зургаан дүүргийн төв замын ногоон байгууламжийг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 рейсээр услалт хийсэн байна. Цаашид Эзэн Чингисийн талбайг 1,4 дэх өдрүүдэд чийгшүүлэн угаах юм. Харин Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Их тойруу, Ард Аюуш, Энэбишийн гудамж, Самбуу, Залуучууд, Засгийн газрын ордны 2 тал гэх мэт томоохон гол гудамжны авто зам, зүлгийг өдөр бүр шүршиж, усалгааг өглөө бүр 05.00-08.00 хооронд хийнэ. Мөн хотын ногоон байгууламжийн усалгааны ажлын графикийг гудамж бүрээр гаргаж ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах