Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эзэнтэй нохдод Taeniidae-ийн халдваржилт тогтоох шинжилгээг хийв

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс Хэрлэн сумд 2019 оны 11-р сарын 04-05-ны хооронд золбин нохойн тооллого хийлээ. Тус тооллогын үед Taeniidae-ийн халдваржилт тогтоох зорилгоор 50 өрхийн нохойноос дээж цуглуулан, шимэгч судлалын лабораторид өндөг хөвүүлэх аргаар 2019 оны 11-р сарын 28-аас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эзэнтэй нохдод Taeniidae-ийн халдваржилт тогтоох шинжилгээг хийв
Эзэнтэй нохдод Taeniidae-ийн халдваржилт тогтоох шинжилгээг хийв. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс Хэрлэн сумд 2019 оны 11-р сарын 04-05-ны хооронд золбин нохойн тооллого хийлээ. Тус тооллогын үед Taeniidae-ийн халдваржилт тогтоох зорилгоор 50 өрхийн нохойноос дээж цуглуулан, шимэгч судлалын лабораторид өндөг хөвүүлэх аргаар 2019 оны 11-р сарын 28-аас 2 хоногийн хугацаанд шинжлэхэд 3 сорьцонд Taeniidae-ийн өндөг илэрч, халдваржилт 6% болохыг тогтоов.

  1. Шинжилгээний хариуг зөвлөмжийн хамт нохойн эздэд хүргэх

  2. МЭА-тай хамтарч, үүсгэгчийн өндөг илэрсэн айл өрхийн нохойны хэвтэр орчмыг цэвэрлэж хашаанд халдваргүйтгэл хийх, нохдыг туулгажуулах

  3. Хүн амын дунд бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга зохион байгуулах

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах