Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эзнийхээ булшны ойролцоо 10 жил амьдарсан нохойг хүчээр нойрсуулжээ

Малын эмч нар хорт хавдар туссаны улмаас хөдөлж ч чадахаа байсан Николетта нэртэй нохойг өнгөрсөн жил нойрсуулжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эзнийхээ булшны ойролцоо 10 жил амьдарсан нохойг хүчээр нойрсуулжээ
Эзнийхээ булшны ойролцоо 10 жил амьдарсан нохойг хүчээр нойрсуулжээ. Зураг: МҮОНРТ

Токиогийн их сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн сургуулийн профессор Хидэсабуро Уэно (1871-1925) нас барахад түүний Хачико нохой эзнээ галт тэрэгний буудалд 10 жил хүлээсний эцэст үхсэн. Ийн 1934 онд Хачикогийн эзнээ ажлаасаа ирэхийг 10 жил хүлээсэн газар нь буюу Шибуягийн галт тэрэгний буудалд Хачико нохойн хөшөөг босгосон. Тэгвэл таван жилийн өмнө Хачико нохой эзэнтэйгээ уулзаж буй дүрслэл бүхий хөшөөг Токиогийн их сургуулийн гадаа босгосон билээ.

Үүнтэй адил явдал Италид болжээ. Малын эмч нар хорт хавдар туссаны улмаас хөдөлж ч чадахаа байсан Николетта нэртэй нохойг өнгөрсөн жил нойрсуулжээ. Эл нохойн эзэн нь Итали улсад амьдарч байсан Альфред хэмээх герман эр бөгөөд тэрээр 2009 онд өөд болжээ. Харин түүний нохой нас барсан эзнийхээ булшны ойролцоо сүүлийн 10 жил амьдарсан байна. Оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүс Николетта нохойг хэдийн мэддэг болсон бөгөөд түүнд хоол өгдөг байсан аж.

Түүнчлэн орон нутгийн иргэдийн зүгээс Николетта нохойд зориулж хөшөө босгох санаачилга гаргажээ.

Хуваалцах