Ф.Достоевскийн мэндэлсэн өдөр "Соён гэгээрлийн өдөрлөг" зохион байгуулна
"Соён гэгээрлийн өдөрлөг" энэ сарын 11-нд 11:00 цагт Улаанбаатар дахь “Русский дом” (Оросын шинжлэх ухаан, соёлын төв)-д болно
Мэдээллийн алба

Их зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсэн өдөр энэ сарын 11-нд тохиож байна. Дэлхий даяар Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг ёслон тэмдэглэх энэ өдөр "Орфей" театрын зүгээс Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д "Соён гэгээрлийн өдөрлөг" зохион байгуулах юм байна.
"Соён гэгээрлийн өдөрлөг"-ийн хүрээнд Ф.М.Достоевскийн өвийн тухай эрдэм шинжилгээний бага хурал, Ф.М Достоевскийн "Мөрийчин" номын нээлт (Монсудар хэвлэлийн газар, орчуулагч Д.Цахилгаан), Ф.М Достоевскийн тухай уран зургийн үзэсгэлэн зохион байгуулна. Түүнчлэн тус өдөрлөгт "Орфей" театрын энэ сард үзэгчдэд хүргэх "Гэм зэм" жүжгийн уран бүтээлчид оролцох аж.
Сонирхуулахад, дээрх "Соён гэгээрлийн өдөрлөг" энэ сарын 11-нд 11:00 цагт Улаанбаатар дахь “Русский дом” (Оросын шинжлэх ухаан, соёлын төв)-д болно.























