Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан олон улсын цахим хурал өнөөдөр болно

өнөөдөр 17:00 цагт Улаанбаатар дахь “Русский дом” /РЦНК/-ийн “Байкал” хэвлэлийн төвд Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан олон улсын онлайн хурал болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан олон улсын цахим хурал өнөөдөр болно
Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан олон улсын цахим хурал өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Оросын их зохиолч Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд энэ сарын 23-нд буюу өнөөдөр 17:00 цагт Улаанбаатар дахь “Русский дом” /РЦНК/-ийн “Байкал” хэвлэлийн төвд Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан олон улсын онлайн хурал болно.

Тус хуралд Монгол, БНХАУ, Япон, Вьетнам, Непал улсын Ф.М.Достоевскийн уран бүтээлийг судлаачид, судалгаа эрдэм шинжилгээний нийгэмлэгийн төлөөлөгчид, их дээд сургуулийн оюутнууд оролцоно.

Тухайлбал, Монгол Улсаас дипломатч, ШУА-ын ОУСХ-ийн хүндэт доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч-дуун хөрвүүлэгч Ц. Гомбосүрэн оролцоно. 1960-аад оны сүүлчээс орчуулгын эмнэг моринд эмээл тохсон Ц.Гомбосүрэн гуай Ф.М.Достоевскийн бүтээлүүдийг монгол хэлнээ буулгасан гол орчуулагч юм. Ф.М.Достоевскийн "Агуу тавал" гэгдэх таван романыг тэрбээр монгол хэлнээ хөрвүүлсэн.

Түүнчлэн дээрх хуралд МУБИС-ийн НХУС-ийн англи-герман хэлний тэнхимийн багш, доктор П.Амар "Достоевскийн ертөнцийн талаарх ойлголт ба орчуулагчийн уран сайхны сэтгэлгээний хүч" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар дахь “Русский дом”-ийн дэргэдэх “Probe” драмын дугуйланг үүсгэн байгуулагч М.Төгөлдөр, Б.Ариунхишиг нар Ф.М Достоевскийн бичсэн хамгийн алдартай бүтээлийн нэг “Гэм зэм” романы хэсгээс толилуулах болно. Тус хурал орос хэлээр зохион байгуулагдах бөгөөд дараах холбоосоор оролцож боломжтой.

https://us06web.zoom.us/j/84776290135

ID: 847 7629 0135

Code: 669211

Хуваалцах