Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Facebook, Google зэрэг томоохон компаниудад шалгалт хийнэ

АНУ-ын засаг захиргаа Amazon, Apple, Facebook, Google зэрэг компаниудыг Монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхэд томоохон шалгалт хийхээр бэлтгэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Facebook, Google зэрэг томоохон компаниудад шалгалт хийнэ
Facebook, Google зэрэг томоохон компаниудад шалгалт хийнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын засаг захиргаа Amazon, Apple, Facebook, Google зэрэг компаниудыг Монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхэд томоохон шалгалт хийхээр бэлтгэж байна. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Шалгалтын явцад АНУ-ын Холбооны худалдааны комисс Amazon, Facebook-т, Хууль зүйн яам Apple, Google компаниудад хяналт шалгалт хийх юм байна.

Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь ардчилагчид даваа гарагт өөрсдөө шалгалт эхлүүлж байгаагаа зарлажээ. Тэд Amazon, Apple, Facebook, Google, түүнчлэн технологийн бусад аваргуудыг хэтэрхий том, нөлөөтэй болж, шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна уу гэдгийг тогтооно гэсэн байна.

Ардчилагчид энэ ажлын хүрээнд томоохон компаниудын удирдлагуудын оролцсон хэд хэдэн сонсгол зохион байгуулж, шаардлагатай бол хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэг явуулах шаардлагыг биелүүлэхээс татгалзвал Конгрессыг үл хүндэтгэсэнд тооцож, шүүхэд хандана гэжээ.

Хуваалцах