“Facebook”-ийн нэр солигдох магадлалтай
“Фейсбүүк” компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг аравдугаар сарын 28-нд болох тус компанийн Коннектийн бага хурлын үеэр брендийнхээ нэрийг өөрчилж магадгүй
Мэдээллийн алба

“Фэйсбүүк” компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг аравдугаар сарын 28-нд болох тус компанийн Коннектийн бага хурлын үеэр брендийнхээ нэрийг өөрчилж магадгүй байна. Тэрбээр “Дэ Вээрж” сайтад өгсөн ярилцлагадаа энэ талаар цухас дурдсан бөгөөд харин тус компанийн хэвлэлийн төлөөлөгч уг мэдээлэлд хариу өгөхөөс татгалзсан юм.
Зарим ажиглагчид брендийн шинэчлэл хийгдэж байгаа нь “Фэйсбүүк” болон “Ватс-апп”, “Инстаграм” зэрэг платформын нэр өөрчлөгдөлгүйгээр, өөр толгой компанийн удирдлагад шилжиж магадгүй хэмээн харж байна.
Харин хэвлэлүүд өмнө нь “Альфавит” компани “Гүүгл”-ийн толгой компани болж байсантай ижил зохицуулалт байж болно хэмээн онцолжээ.


















