Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Facebook" компани WhatsApp–ийг 19 тэрбум ам.доллараар худалдан авлаа

"Facebook" компани мессенжер аппликейшн болох WhatsApp –ийг худалдан авахын тулд 19 тэрбум ам.долларын хэлцэл хийж, төлбөрөө бэлэн мөнгө болон хувьцаагаар хийхээр болсон байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Facebook" компани WhatsApp–ийг 19 тэрбум ам.доллараар худалдан авлаа
"Facebook" компани WhatsApp–ийг 19 тэрбум ам.доллараар худалдан авлаа. Зураг: МҮОНРТ

"Facebook" компани мессенжер аппликейшн болох WhatsApp –ийг худалдан авахын тулд 19 тэрбум ам.долларын хэлцэл хийж, төлбөрөө бэлэн мөнгө болон хувьцаагаар хийхээр болсон байна. Энэ нь нийгмийн сүлжээний аварга компанийн хувьд байгуулагдсанаас нь хойшхи хамгийн том нэгдэн нийлэх хэлцэл болж байгаа гэдгээрээ онцлогтой юм. WhatsApp -ийг сард 450 сая гаруй хүн хэрэглэдэг бөгөөд энэ нь SMS бичиж "мөнгө үрэхээс" татгалздаг хэрэглэгчдийн сайн мэддэг аппликейшн ажээ. Өдөрт WhatsApp-ийг хэрэглэх хүсэлтэй нэг сая хүн шинээр бүртгүүлж байгаа гэсэн мэдээллийг WhatsApp Inc компанийн зүгээс өгөөд байгаа юм. "Facebook"-ийг үүсгэн байгуулагч Марк Закерберг худалдан авах хэлцлийг зарлаж мэдэгдэл хийх үеэрээ WhatsApp -ийн үйлчилгээ "маш чухал" гэж онцложээ. Дашрамд дурдахад, WhatsApp-ийг хэрэглэхийн тулд жилд ердөө нэг ам.долларын хураамж төлөх шаардлагатай бөгөөд үнэгүй хувилбар нь ч бас байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах