Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Файябоол" вируст 250 гаруй сая компьютер өртжээ

БНХАУ-ын цахим гэмт бүлэглэл 250 гаруй сая компьютерт "Файябоол" /FIREBALL/ вирусыг халдаасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Файябоол" вируст 250 гаруй сая компьютер өртжээ
"Файябоол" вируст 250 гаруй сая компьютер өртжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын цахим гэмт бүлэглэл 250 гаруй сая компьютерт "Файябоол" /FIREBALL/ вирусыг халдаасан байна. Тус вирус нь цахим сүлжээн дэх хэрэглэгчийг хуурамч хайлтын системдээ нэвтрүүлэн улмаар нууцлалыг нь тайлж, хүний хувийн мэдээлэл рүү нэвтрэн ордог юм байна. Энэ тухай "Хакер Ньюс" агентлаг уламжилжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятадын цахим гэмт бүлэг тус вирусаар дамжуулан цахим зар сурталчилгааны ашгийг нэмэдүүлэх зорилготой гэж онцолсон байна. "Файябоол" вируст өртсөн орны тоонд Энэтхэг улс тэргүүлжээ. Тухайлбал, хамгийн их буюу 25.3 сая хэрэглэгчийн компьютерт вирус халдварласан байна.

Хуваалцах