"Файзер" үйлдвэрийн коронавирусний вакцин 90 гаруй хувийн үр дүнтэй гэж мэдэгдэв
Америкийн "Файзер" эмийн үйлдвэр коронавирусний эсрэг вакцин гарган авсан нь 90 гаруй хувийн үр дүнтэй байна гэж мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Америкийн "Файзер" эмийн үйлдвэр коронавирусний эсрэг вакцин гарган авсан нь 90 гаруй хувийн үр дүнтэй байна гэж мэдэгдлээ. Тус компани энэ тухайгаа даваа гарагт хөндлөнгийн хараат бус хорооноос манай вакцины явцын үр дүнд нь дүн шинжилгээ хийхэд 90 гаруй хувийн үр дүнтэй байлаа гэж мэдэгджээ.
Америкийн "Файзер" эмийн үйлдвэр, Германы "Байон-Тек" компанитай хамтран гаргаж авсан уг вакцин нь АНУ болон бусад орнуудад 3 шатны туршилтдаа явж байгаа юм. Туршилтад 43 мянга 500 гаруй хүн хамрагдаж, 94 нь коронавирусний халдвартай болох нь батлагджээ. Ингээд туршилтад орсон хүмүүсийг вакцин хийлгэсэн болон эмчилгээний бус нэмэлт бэлдмэл хийлгэсэн хүмүүс хэмээн ангилан харьцуулахад, вакцины үр дүн 90 хувиас өндөр байжээ.
"Файзер" эмийн үйлдвэр мэдэгдэлдээ “Аюулгүй байдалтай холбоотой ноцтой зүйл ажиглагдаагүй” гэж бичжээ. Гэхдээ туршилт үргэлжилж байгаа тул үр дүн өөрчлөгдөж магадгүй, 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногт Америкийн хүнс эмийн удирдлагын газарт бүртгүүлэх төлөвлөгөөтэй гэдгээ мөн дуулгасан байна.
Мөн "Файзер" эмийн үйлдвэр 2020 онд 50 сая тун, 2021 онд 1.3 тэрбум тунг үйлдвэрлэх, цаашлаад 2021 оны зургаадугаар сарын сүүлч гэхэд 60 сая хүнд хийх вакцин нийлүүлэхээр Японы Засгийн газартай ярьсан гэж байна.
ДЭМБ-ын Ерөнхийлөгч Терос Гебрейсус энэхүү урамтай мэдээг талархан хүлээж авлаа хэмээн "твиттер"-т бичжээ.


















