“Фантастик” продакшныхан БНХАУ-ын найруулагчид Монгол бичгээр хариу илгээжээ
Гэвч тус кино зохиол нь Монгол Улс, үндэстний түүхийн үнэн бодит үйл явдлыг гуйвуулсан, соёлыг үгүйсгэх хандлагатай байсан учраас татгалзсан хариултыг Монгол бичгээр сийрүүлэн хариу илгээжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын найруулагч Ху Чуаньшань "Номонханы цуст тулаан" кино зохиол бичихдээ “Фантастик” продакшнтай хамтран ажиллах саналыг ирүүлжээ.
Гэвч тус кино зохиол нь Монгол Улс, үндэстний түүхийн үнэн бодит үйл явдлыг гуйвуулсан, соёлыг үгүйсгэх хандлагатай байсан учраас татгалзсан хариултыг Монгол бичгээр сийрүүлэн хариу илгээжээ.
Тус продакшныхан дээрх хариултыг өгөхөөсөө өмнө мэргэжлийн түүхч, цэргийн түүхчдийн мэдээлэл зөвлөгөөнд тулгуурлан судалсан аж. Мөн Халхын голын дайны талаарх кино зохиолоо хамтатган хүргүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын түүхтэй өгүүлсэн кинонд хамтран ажиллах саналыг дэвшүүлжээ.


















