Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Фарк бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр байгуулжээ

Колумбын Засгийн газар болон зүүний үзэлт ФАРК бүлэглэлийн босогчид гал зогсоох хэлэлцээр байгуулснаа өчигдөр зарлалаа. Колумб улсад 1964 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байгаа

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фарк бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр байгуулжээ
Фарк бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээр байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Колумбын Засгийн газар болон зүүний үзэлт ФАРК бүлэглэлийн босогчид гал зогсоох хэлэлцээр байгуулснаа өчигдөр зарлалаа. Колумб улсад 1964 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байгаа хямрал мөргөлдөөнд 220 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээсээ дайжсан байна. Энэ бүхний эцэст байгуулагдаж байгаа гал зогсоох хэлэлцээр Колумбын иргэний дайн хямралыг эцэслэх, энхийн гэрээ байгуулахад чиглэсэн томоохон дэвшил болохыг олон улсын шинжээчид онцолж байна.

Мөн талууд ирэх сарын 20 гэхэд энхийн гэрээг эцэслэн байгуулж, Колумбын хямралд цэг тавихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Өнөөдөр Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин буюу ФАРК бүлэглэлийн тэргүүн Родриго Лондоно нар Кубын нийслэл Хавана хотод хүрэлцэн очиж, гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурна. Тус ёслолд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мөн оролцоно гэдгээ мэдэгдээд байна.

Үүнээс гадна Колумбын засгийн газар, ФАРК бүлэглэлийн хооронд бараг 4 жил үргэлжилж байгаа энхийн хэлэлцээг санаачлагчид болох Куба, Венесуэл, Чилийн төрийн тэргүүн нар тус ёслолд байлцаж магадгүй юм байна.

Хуваалцах