Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Фауст" Аз жаргалын томьёог түгээхээр дахин ирнэ

Сайн цаг ирж, урлагийн сонгодог бүтээлээр цангасан энэ цаг үед Аз жаргалын томьёог олон нийтэд түгээх зорилгын хүрээнд “Альфа” театрын хамт олон тасалбарын үнэ ээ 50 хувь хямдруулжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Фауст" Аз жаргалын томьёог түгээхээр дахин ирнэ
"Фауст" Аз жаргалын томьёог түгээхээр дахин ирнэ. Зураг: МҮОНРТ

Монголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн “Фауст” жүжиг “Альфа” театрын тайзнаа амилсан өдрөөсөө олон нийтийг байлдан дагуулж чадсан. С.Болд-Эрдэнийн гайхалтай жүжиглэлт, Т.Бархүүгийн төсөөлшгүй хувиралт, жүжгийн найруулга, уран бүтээлчдийн онцлог, постдрамын сонин содон шийдэл нь алга ташилтыг харамгүй бэлэглэж, дахин дахин үзэх хүсэлтээр тус хамт олныг булж байсан нь саяхан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорио цээрийн улмаас хойшлогдсон тус уран бүтээл үзэгчдийн хүсэлтээр ирэх гуравдугаар сарын 5-наас эхлэн “The Corporate Convention Centre”-ийн тайзнаа дахин амилах гэж байна.

Түүнчлэн Сайн цаг ирж, урлагийн сонгодог бүтээлээр цангасан энэ цаг үед Аз жаргалын томьёог олон нийтэд түгээх зорилгын хүрээнд “Альфа” театрын хамт олон тасалбарын үнэ ээ 50 хувь хямдруулжээ.

Шударга үнэнийг амьдралаас хайсан И.В.Гётегийн “Фауст”-ын эрэл олон зууныг дамжин түүчээлсээр өнөөдөр ч үнэ цэнтэй, олон нийтийн ч хүлээлт өндөртэй хэвээр байна.

Хуваалцах