“Фауст” энэ сарын 6-8-нд үзэгчдэд хүрнэ
М.Батболдын найруулсан И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт “Фауст” постдрам энэ сарын 6, 7, 8-нд 19:00 цагт Корпорейт конвеншн центрт тоглогдоно
Мэдээллийн алба

Найруулагч М.Батболд “Альфа” постдрамын театр байгуулж, театрынхаа хөшгийг Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн “Фауст” жүжгээр нээхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү, ОХУ-ын Москвагийн театр урлагийн академи (ГИТИС)-ийн төгсөгч М.Батболдын найруулсан И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт “Фауст” постдрам энэ сарын 6, 7, 8-нд 19:00 цагт Корпорейт конвеншн центрт тоглогдоно.
Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг бөгөөд “Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Т.Бархүү нараас гадна залуу жүжигчин М.Лхагва, Б.Одгэрэл, Т.Анхзул, Б.Хатанбаатар нар тоглоно.


















