Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Фейсбүүк 1.23 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй

Дэлхий нийтийн оршин суугчдад хүртээмжтэй, нийгмийн холбоо харилцааны хэрэгсэл болсон Фейсбүүкийг 2004 онд Харвардын оюутан залуу Марк Цукерберг санаачлан байгуулснаас хойш өдгөө 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нэг сард 1.23 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болж амжсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фейсбүүк 1.23 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй
Фейсбүүк 1.23 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтийн оршин суугчдад хүртээмжтэй, нийгмийн холбоо харилцааны хэрэгсэл болсон Фейсбүүкийг 2004 онд Харвардын оюутан залуу Марк Цукерберг санаачлан байгуулснаас хойш өдгөө 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нэг сард 1.23 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болж амжсан байна.

Дэлхийн хэмжээнд 6300 ажилтантай болж, өнгөрсөн 2013 онд л гэхэд ашгийнх нь хэмжээ 1.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан байна. Марк Цукерберг, Дастин Москович, Крис Хью, Эдуардо Саверин нарын зэрэг Харвардын оюутнууд нэгдэн Фейсбүүк нийгмийн сүлжээ сайтыг байгуулснаас хойш өдгөө 7.8 их наяд мессеж, 400 тэрбум гаруй гэрэл зургийг хэрэглэгчид өөр хоорондоо илгээсэн ажээ. Үүний зэрэгцээ телевиз, радио, сонин, хэвлэл мэдээлэлд төрийн хяналт давамгайлдаг учир иргэний сэтгүүл зүй Фейсбүүкийн тусламжтай эрчимтэй хөгжиж байна гэж салбарынхан нь дүгнэж байгаа юм. Тухайлбал, Арабын хавар хувьсгал өрнөхөд нийгмийн сүлжээ сайт ихээхэн дэмжлэг үзүүлсэн тул зарим улс орнуудад хориглосон юм.

Түлхүүр үг:facebook
Хуваалцах