Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах 3000 ажилтан нэмж авна
Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор 3000 ажилтан ажилд авчээ. Эдгээр ажилчид нь фэйсбүүк хуудсанд орж байгаа аливаа бичлэг, пост, шууд бичлэгийг шуурхай илрүүлэх,"Apple" компани шинэ загварын "Iphone" утасны нууцаллыг хэрхэн хадгалдаг вэ
Мэдээллийн алба

Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор 3000 ажилтан ажилд авчээ. Эдгээр ажилчид нь фэйсбүүк хуудсанд орж байгаа аливаа бичлэг, пост, шууд бичлэгийг шуурхай илрүүлэх, хянах үүрэгтэй юм. Ялангуяа хэрэглэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц бичлэг, нийгэмд сөргөөр нөлөөлөх аливаа постыг хянаж, устгах зорилготой аж.
Тус компанийн захирал Марк Цукербергийн хэлж байгаагаар, бидний хэрэглэгч бараг 2 тэрбумд хүрээд байна. Энэ нь дэлхий дээр амьдарч байгаа 4 хүн тутмын нэг нь манай сайтыг ашиглаж байна гэсэн үг юм. Тэгэхээр, хэрэглэгчдэдээ аливаа зүй зохисгүй бичлэг, постоос болж үзэгчдийн тоо буурахаас сэргийлэх, цаашлаад аюулгүй байдлыг хангах үүднээс ийм арга хэмжээ авч ажиллаж байгаа гэдгийг мэдэгдсэн байна.
Нөгөө талаас ийм арга хэмжээ ажиллах болсон гол шалтгаан нь хамгийн сүүлд л гэхэд хүн амины хэрэг үйлдэж байгаа, мөн хүчингийн хэрэг үйлдэж байгаа, мөн амиа хорлож байгаа үйлдлүүдээ фэйсбүүкээр шууд цацах тохиолдол ихээр гарч байгааг таслан зогсоох зорилготой юм.


















