Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Фэйсбүүк" компани хэрэглэгчдийнх нь мэдээлэл алдагдсан асуудлыг мөрдөн шалгуулж эхэлжээ

"Фэйсбүүк"-ийг үүсгэн байгуулагч, тус компанийн тэргүүн "Cambridge Analytica" компанид аудитын шалгалт оруулахаар гадны фирмийг хөлсөлж авсан тухайгаа мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Фэйсбүүк" компани хэрэглэгчдийнх нь мэдээлэл алдагдсан асуудлыг мөрдөн шалгуулж эхэлжээ
"Фэйсбүүк" компани хэрэглэгчдийнх нь мэдээлэл алдагдсан асуудлыг мөрдөн шалгуулж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

"Фэйсбүүк"-ийг үүсгэн байгуулагч, тус компанийн тэргүүн "Cambridge Analytica" компанид аудитын шалгалт оруулахаар гадны фирмийг хөлсөлж авсан тухайгаа мэдээлж байна.

"Cambridge Analytica"-ийнхан ийм үзлэг шалгалт хийлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлж сервер, системүүддээ нэвтрэх бүрэн боломжоор гадны мэргэжилтнүүдийг хангаж өгөхөө мэдэгдээд байна.

Энэ үзлэг хяналт шалгалтаар "Cambridge Analytica"-д ийм хэрэглэгчдийнх нь мэдээлэл үнэхээр байгаа эсэх, эсвэл хэдийнэ устгасан эсэхийг нягталж шалгуулахыг хүсч буй юм байна. Гэхдээ "Cambridge Analytica"-ийнхан олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх асуудлыг эрс няцаасаар байгаа юм.

АНУ-ын Конгрессын гишүүд энэ асуудлыг нэлээд хурцаар хөндөж тавьж байна. Сенатын хоёр ч гишүүн Марк Цукербергийг Сенатын тусгай хорооны сонсголд дуудаж энэ шуугиантай холбоотой асуулгууд тавихыг санал болгосон байна. Ийм хүсэлтээ тэд Сенатын хууль зүйн хорооны даргад илгээсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Хуваалцах