Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Фэйсбүүк” лайкын тоог нуудаг боллоо

“Фэйсбүүк” компани хэрэглэгчдийнхээ пост дахь лайк, видео үзэлтийн тоог нуух туршилт эхлүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тухайн пост хэдэн лайктай гэдгийг зөвхөн постын эзэн л харах боломжтой.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Фэйсбүүк” лайкын тоог нуудаг боллоо
“Фэйсбүүк” лайкын тоог нуудаг боллоо. Зураг: МҮОНРТ

“Фэйсбүүк” компани өөрийн сүлжээн дэх лайк (Like)-ын тоог нуудаг болгох туршилт эхлүүлсэн талаар гадны зарим эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, Судлаач Жэйн Манчун Вон бусад хүнд лайкын тоо харагдуулахгүй байхаар бичигдсэн код тус үйлчилгээний андройд аппликэйшнээс олсон гэдгээ мэдээлсэн юм. Харин “Фэйсбүүк” компани энэ төрлийн туршилт хийхээр төлөвлөж байгаагаа хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл “Фэйсбүүк” компани хэрэглэгчдийнхээ пост дахь лайк, видео үзэлтийн тоог нуух туршилт эхлүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тухайн пост хэдэн лайктай гэдгийг зөвхөн постын эзэн л харах боломжтой.

Учир нь нийтэлсэн зүйлд нь хэдэн хүн лайк дарсныг бусдад харуулж, гайхуулах, өөрөө сэтгэл ханамжтай байх нь “Фэйсбүүк”-ийн нэг чухал хэсэг байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд лайкын тооны араас хөөцөлдөх үзэгдэл хүмүүсийн сэтгэл санаанд таагүй нөлөө үзүүлж, олон хэрэглэгч гомдол гаргасан байна. Мөн хангалттай их лайк цуглуулж чадахгүй байх вий гэсэн айдсаас болж хүмүүс зарим постоо нийтлэхээ болих эсвэл нийтэлсэн постоо устгах явдал түгээмэл болжээ. Тиймээс энэ дарамтаас чөлөөлөгдөх нэг арга нь нийтэлсэн зүйлийнхээ лайкын тоог бусдад харуулахгүй байх аж.

Ташрамд дуулгахад, “Инстаграм” энэ оны эхнээс лайкын тоо нуух туршилтыг хязгаарлагдмал хүрээнд эхлүүлсэн нь сайн үр дүнтэй байгаа аж.

Хуваалцах