Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Фэйсбүүк зарын дагуу танихгүй хүнд мөнгө шилжүүлснээсээ болж залилуулжээ

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн, дээрх хэрэгт 21 настай Н-ийг холбогдуулан шалгаж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фэйсбүүк зарын дагуу танихгүй хүнд мөнгө шилжүүлснээсээ болж залилуулжээ
Фэйсбүүк зарын дагуу танихгүй хүнд мөнгө шилжүүлснээсээ болж залилуулжээ. Зураг: МҮОНРТ

Иргэн М энэ оны 7 дугаар сарын 16-ны өдөр фэйсбүүкийн зарын дагуу холбогдож, үл таних хүнд мөнгө шилжүүлэн залилуулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн, дээрх хэрэгт 21 настай Н-ийг холбогдуулан шалгаж байна.

Иймд иргэдийг цахим орчинд худалдан авалт хийхдээ албан ёсны, баталгаатай аж ахуй нэгж, байгууллагатай харилцаж сайтар нягталсны үндсэнд худалдан авалт хийх нь залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах