Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Фэйсбүүкийн орлого 59 хувиар өсчээ

Фэйсбүүк компанийн III улирлын ашиг шинжээчдийн таамгаас давсан дүнтэй гарлаа. Энэ улиралд фэйсбүүкийн борлуулалт 3.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар өссөн дүн болсон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фэйсбүүкийн орлого 59 хувиар өсчээ
Фэйсбүүкийн орлого 59 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Фэйсбүүк компанийн III улирлын ашиг шинжээчдийн таамгаас давсан дүнтэй гарлаа. Энэ улиралд фэйсбүүкийн борлуулалт 3.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар өссөн дүн болсон байна. Мөн хөдөлгөөнт төхөөрөмжийнх нь зар сурталчилгааны борлуулалтад эзлэх хувь 66 хувь болж өсчээ. Энэ нь өмнөх улирлаас дөрвөн хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин цаашид буюу IV улиралд тус компанийн орлого 40-47 хувиар өсөх бол, борлуулалт нь 3.6-3.8 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн төлвийг фэйсбүүкийн удирдлагууд танилцуулсан байна.

Хуваалцах