Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Fender” компани Билли Айлиш нэрийн үкүлэлэ хөгжим худалдаанд гаргалаа

Гитар үйлдвэрлэгч “Fender” компани “Орчин цагийн хөгжмийн ертөнцийн гоц үзэгдэл” хэмээн нэрлэгдээд буй дуучин Билли Айлиштэй хамтран түүний нэрээр үкүлэлэ хөгжим үйлдвэрлэжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Fender” компани Билли Айлиш нэрийн үкүлэлэ хөгжим худалдаанд гаргалаа
“Fender” компани Билли Айлиш нэрийн үкүлэлэ хөгжим худалдаанд гаргалаа. Зураг: МҮОНРТ

Гитар үйлдвэрлэгч “Fender” компани “Орчин цагийн хөгжмийн ертөнцийн гоц үзэгдэл” хэмээн нэрлэгдээд буй дуучин Билли Айлиштэй хамтран түүний нэрээр үкүлэлэ хөгжим үйлдвэрлэжээ. Ийн Билли Айлишийн фенүүд шүтдэг дуучныхаа нэрийн хөгжмийн зэмсгийг худалдан авах боломжтой болжээ.

Дээрх үкүлэлэ хөгжмийн дизайныг гаргахад Билли Айлиш оролцсон бөгөөд хар дэвсгэр дээр цагаанаар бичсэн түүний гарын үсэгтэй үкүлэлэ хөгжим 300 ам.долларын үнэтэй аж. Мөн “Fender” компани дээрх хөгжмийн зэвсгээр Билли Айлишийн зургаан дууг хэрхэн тоглох тухай видео хичээл гаргасан бөгөөд уг үкүлэлэ нэмэлт тоног төхөөрөмжийн тусламжтай өсгөгчтэй холбогдох юм байна.

Хуваалцах