Фенобарбитал эмийг зах зээлээс буцаан татаж байна
Илэрсэн зөрчлийг үндэслэн 11 байгууллагад 45 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, 1 байгууллагад 1.920.0 төгрөгийн, 3 албан тушаалтанд 876.0 төгрөгийн шийтгэвэр ногдууллаа. Шалгалт үргэлжилж байна.
Мэдээллийн алба

НМХГ-ын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хүүхдүүд фенобарбитал эмэнд хордсон мэдээлэл, удирдлагаас өгсөн үүргийн дагуу яаралтай шалгалт хийлээ. Ингэхдээ улсын байцаагч нар 4 группт хуваагдан түүврийн аргаар сонгон 29 эмийн сан, 1 эмийн үйлдвэр, 1 лавлах тусгай дугаарын утасны зөвлөгөө өгч буй үйл ажиллагааг удирдамжид заагдсан асуудлын хүрээнд шалгалаа.
Шалгалтад хамрагдсан 29 эмийн сангаас 15 эмийн санд фенобарбитал эм байсан бөгөөд горимын дагуу хадгалсан, эмчийн бичсэн жороор олгосон байлаа. Эдгээр эмийн сангуудад худалдаалж байсан 5мгх10-аар савлагдсан 15808 блистер, 100мгх10-аар 77742 блистер Фенобарбитал эмийн үлдэгдлийг тоолон худалдаалахыг түр зогсоожээ.
Шалгалтанд хамрагдсан эмийн сангуудын 2 нь буюу 7 хувь нь хөтлөгдвөл зохих анхан шатны бүртгэл маягтыг бүрэн гүйцэд, тогтмол хөтлөөгүй байна. Эмийн санд хүлээн авсан 181 жорыг шалган үнэлгээ хийхэд 82 жор буюу 45 хувь нь хүчингүй жор байгааг эмийн сангууд нийтлэгээр бүртгэж хөтлөөгүй байна.
Түүнчлэн шалгалтад хамрагдсан эмийн сангуудын 17 байгууллага буюу 54,8 хувь нь дотоод хяналтын журамтай, 12 байгууллага буюу 38,7 хувь нь хяналт шалгалтыг хийж үр дүн тооцон ажиллаж байна. Улсын байцаагч нар худалдаалж байсан фенобарбитал эмийн үлдэгдлийг тооцон гаргаж, худалдаалахыг зогсоож “Эмийн үйлдвэр” ХХК-ний үйлдвэрлэсэн фенобарбитал эмийг зах зээлээс буцаан татуулах арга хэмжээ авч байна.
Илэрсэн зөрчлийг үндэслэн 11 байгууллагад 45 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, 1 байгууллагад 1.920.0 төгрөгийн, 3 албан тушаалтанд 876.0 төгрөгийн шийтгэвэр ногдууллаа. Шалгалт үргэлжилж байна.


















