Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"ФИАТ" компани "Крэйслэр"-ийг худалдаж авлаа

Италийн автомашин үйлдвэрлэгч "ФИАТ" компани АНУ-ын томоохон авто машин үйлдвэрлэгч компаниудын нэг болох "Крэйслэр" компанийг худалдаж авсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"ФИАТ" компани "Крэйслэр"-ийг худалдаж авлаа
"ФИАТ" компани "Крэйслэр"-ийг худалдаж авлаа. Зураг: МҮОНРТ

Италийн автомашин үйлдвэрлэгч "ФИАТ" компани АНУ-ын томоохон авто машин үйлдвэрлэгч компаниудын нэг болох "Крэйслэр" компанийг худалдаж авсан байна. АНУ-ын "United Autoworkers Union" байгууллага, "ФИАТ" болон "Крэйслэр" компаниудын гурвалсан гэрээнд зааснаар "ФИАТ" компани 3,65 тэрбум доллараар "Крэйслэр" компанийн хувьцааны хяналтын багцийн 41.46 хувийг худалдаж авсан нь АНУ-ын нэгэн томоохон автомашин үйлдвэрлэгч өөр улсын компанийн мэдэлд бүрэн шилжих нөхцлийг бүрдүүллээ. "ФИАТ" компанийн энэхүү мэдэгдлийн дараа тус компанийн хувьцаа 13 хувиар өсч 6.70 еврогийн үнэд хүрсэн аж.

Хуваалцах