Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"FIBA 3x3 U23 Nations league final" тэмцээнд Монголын баг өрсөлдөнө

Монголын баг энэ сарын 17-нд 19:15 цагт Чех, 18-нд 01:05 цагт Египет, 16:20 цагт Францын багтай тоглохоор боллоо

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"FIBA 3x3 U23 Nations league final" тэмцээнд Монголын баг өрсөлдөнө
"FIBA 3x3 U23 Nations league final" тэмцээнд Монголын баг өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг “FIBA 3x3 U23 Nations league” тэмцээнд Ази/Африкийн конференцид өрсөлдөж авсан оноогоороо финалд оролцохоор шалгараад байгаа билээ.

“FIBA 3x3 U23 Nations league final” тэмцээн буюу U23 насны шилдгүүдийн тулаан энэ сарын 17-18-нд Румын улсын Бухарест хотноо болно.

Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг энэ сарын 17-нд 19:15 цагт Чех, 18-нд 01:05 цагт Египет, 16:20 цагт Францын багтай тоглохоор боллоо.

Хуваалцах