Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэжээ

“Токио-2020” олимпын наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ баг өнөөдөр талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж багаа дэмжлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэжээ
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэжээ. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ баг өнөөдөр талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж багаа дэмжлээ.

Мөн ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис хамт тус тоглолтыг үзэж, Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурьдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэсэн байна.

Тоглолтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг, тамирчидтайгаа уулзах үеэрээ “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа олимпын наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн онцлон хэлсэн байна.

Хуваалцах