Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Фидель Кастрогийн нэр, зургийг ашиглах нөхцлийг зохицуулах хуулийг баталлаа

Кубын үндэсний ассамблей буюу парламент өнгөрсөн 11 дүгээр сарын 25-ны өдөр 90 насандаа таалал төгссөн их хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн нэр зургийг нь ашиглахыг зохицуулах хуулийг баталлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фидель Кастрогийн  нэр, зургийг ашиглах  нөхцлийг зохицуулах  хуулийг  баталлаа
Фидель Кастрогийн нэр, зургийг ашиглах нөхцлийг зохицуулах хуулийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Кубын үндэсний ассамблей буюу парламент өнгөрсөн 11 дүгээр сарын 25-ны өдөр 90 насандаа таалал төгссөн их хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн нэр зургийг нь ашиглахыг зохицуулах хуулийг баталлаа. Энэ хуульд зааснаар гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, өргөн чөлөө гээд нийтийн эзэмшлийн болон олон нийтийн байгууллагуудыг аугаа их удирдагч Фидель Кастрогийн нэрээр нэрлэхийг хоригложээ.

Мөн Кубын хувьсгалын удирдагч Кастрогийн нэртэй бүх төрлийн одон тэмдэг шагнал бий болгохыг хоригложээ. Мөн түүний нүүр царай бүхий хөшөө дурсгал, дурсгалын самбар босгохыг ч хориглосон байна. Харин хувьсгалын удирдагч Кастрогийн үзэл санаа, үйл хэргийг судалж, дэлгэрүүлэн тараах боловсролын чиглэлийн байгууллагуудыг түүний нэрээр нэрлэхийг зөвшөөрчээ.

Үүний зэрэгцээ уран зохиол, хөгжим, бүжиг, кино, уран зураг гээд урлагийн бүтээл туурвихдаа Фидель Кастрогийн нэр, зургыг ашиглахыг нь хориглоогүй байна. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээнүүд дээр Фидель Кастрогийн зургыг ашиглахыг зөвшөөрчээ. Энэ хууль нь батлагдсан өдрөөсөө хүчинтэй юм байна. Өмнө нь буюу 1959 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Кубын сайд нарын зөвлөлөөс төрийн өндөр албан тушаалтнуудыг амьд сэрүүн байхад нь хөшөө дурсгал босгохыг хориглосон хууль гаргаж байсныг энэ үеэр хэвлэлүүд сануулж байна.

Хуваалцах