Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ФИФА-гаас Монголын хөлбөмбөгийн холбоонд захидал иржээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарт Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн захиа ирүүллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ФИФА-гаас Монголын хөлбөмбөгийн холбоонд захидал иржээ
ФИФА-гаас Монголын хөлбөмбөгийн холбоонд захидал иржээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарт Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн захиа ирүүллээ.

Захидалд "Таны мэдлэг туршлага Монголын хөлбөмбөгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө миний бие хувийн зүгээс болон ОУХБХ-ны зүгээс туслаж дэмжихэд бэлэн байх болно. Мөн цаашдын хамтын ажиллагаа болон хөлбөмбөгийн спорт болон түүний удирдлагатай хамаарах аливаа холбогдох асуудлаар ярилцахыг хүсвэл ОУХБХ-ны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно" гэж өгүүлжээ.

Үүнээс гадна Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/, Японы Хөлбөмбөгийн Холбоо болон Кувейтийн Хөлбөмбөгийн Холбооноос мөн баяр хүргэсэн захидал ирүүлжээ.

Хуваалцах