Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

FIFA-гийн удирдах зөвлөлийн гишүүдийг баривчиллаа

Тэгвэл уг сонгуулийн өмнө ОУХБХ-ны удирдах албаны хэд хэдэн хүн авлигын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
FIFA-гийн удирдах зөвлөлийн гишүүдийг баривчиллаа
FIFA-гийн удирдах зөвлөлийн гишүүдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр хоногийн дараа Швейцарийн Цюрих хотноо явагдах гэж байгаа билээ. Тэгвэл уг сонгуулийн өмнө ОУХБХ-ны удирдах албаны хэд хэдэн хүн авлигын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан байна.

Швейцарийн хууль сахиулахын албан хаагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр баривчилгааг хийж сэжигтнүүдийг АНУ-д шилжүүлэн өгсөн хэмээн "Нью Йорк Таймс" мэдээллээ. Одоогоор эдгээр хүмүүсийн нэрийг зарлаагүй байгаа ч Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо КОНКАКАФ-ын тэргүүн, ОУХБХ-ны дэд ерөнхийлөгч Жеффри Уэбб байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Энэ сарын 29-нд болох ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд 1998 оноос хойш энэхүү байгууллагыг тасралтгүй удирдаж буй Зепп Блаттер, Йорданы ханхүү Алин бин аль-Хуссейн нар өрсөлдөх аж. Өмнө нь нэр дэвшигчдээс Нидерландын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Михаэль ван Праг, Португалийн шигшээ багийн ахлагч байсан Луиш Фигу нар нэрээ татсан билээ.

Хуваалцах