Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Филипиний хууль хяналтынхан Засгийн газрынхаа байгуулсан бүх төрлийн гэрээг хянана

Филипиний хууль хяналтынхан Засгийн газрынхаа байгуулсан бүх төрлийн гэрээг хянаж шалгана.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филипиний хууль хяналтынхан Засгийн газрынхаа байгуулсан бүх төрлийн гэрээг хянана
Филипиний хууль хяналтынхан Засгийн газрынхаа байгуулсан бүх төрлийн гэрээг хянана. Зураг: МҮОНРТ

Филипиний хууль хяналтынхан Засгийн газрынхаа байгуулсан бүх төрлийн гэрээг хянаж шалгана. Филипиний Ерөнхийлөгч Родриго Дутерте энэ талаар үүрэг өгсөн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Түүний хэлснээр Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам зэрэг хуулийн салбарын бүхий л байгууллагууд Засгийн газраас бусад улс орнууд, компаниудтай байгуулсан бүх гэрээг хянаж шалгах үүрэг хүлээжээ.

“Шалгалтаар Засгийн газрынх нь байгуулсан гэрээнүүдэд үндсэн хууль зөрчсөн, Филипиний ард иргэдэд хохирол учруулсан заалт орсон эсэхийг тогтооно” гэж Филипиний Ерөнхийлөгчийн зөвлөх Панело ярьсан байна.

Хуваалцах