Филиппин улсад учирсан хохирлын хэмжээг тогтооно
Гамшигийн хүнд байдалтай байгаа Филиппиний газар нутагт учирсан дэд бүтцийн хор хохирлын хэмжээг тогтоолгохоор Японы Жайка Олон улсын хамтын ажиллагааны 20 орчим мэргэжилтэн шинжээчид тус улсад томилолтоор ажиллахаар болжээ.
Мэдээллийн алба

Гамшигийн хүнд байдалтай байгаа Филиппиний газар нутагт учирсан дэд бүтцийн хор хохирлын хэмжээг тогтоолгохоор Японы Жайка Олон улсын хамтын ажиллагааны 20 орчим мэргэжилтэн шинжээчид тус улсад томилолтоор ажиллахаар болжээ. Японы засгийн газар Даваа гарагт энэ талаар мэдэгдэл хийсэн байна. Тэдгээр ажилчид 11 сарын 26 –ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай Филиппиний гамшгийн бүс нутагт ажиллахаар төлөвлөжээ. Түүнчлэн Япон улс Филиппиний онцгой бүс нутагт шаардлагатай байгаа эд материал өгөхийн зэрэгцээ 52 сая.ам долларын мөнгөн тусламж үзүүлжээ.


















