Филиппин улсын сайд Монголд айлчлах сонирхолтой байна
Тэрбээр Монгол Улсад айлчлах сонирхолтой буйгаа энэ уулзалтын үеэр илэрхийлсэн байна.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа хавсран суугаа орон болох Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Бэнигно С.Акиногийн урилгаар төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцжээ. Энэ нь түүний шинэ оны анхны айлчлал бөгөөд ажлын айлчлалын хүрээнд элчин сайд Б.Дэлгэрмаа, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Ноён Алберт Ф.Дел Росариотой уулзжээ. Тэрээр Монгол Улсад айлчлах сонирхолтойгоо уулзалтын үеэр илэрхийлсэн байна.
Түлхүүр үг:Б.Дэлгэрмаа элчин сайд
Хуваалцах


















