Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Филиппинчүүд Дональд Трампын айлчлалыг эсэргүүцэн жагслаа

Зүүн өмнөд Азийн орнуудын эрх баригчдын АСЕАН-ы дээд хэмжээний 31 дэх удаагийн уулзалт Манила хотноо өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппинчүүд Дональд Трампын айлчлалыг эсэргүүцэн жагслаа
Филиппинчүүд Дональд Трампын айлчлалыг эсэргүүцэн жагслаа. Зураг: МҮОНРТ

Зүүн өмнөд Азийн орнуудын эрх баригчдын АСЕАН-ы дээд хэмжээний 31 дэх удаагийн уулзалт Манила хотноо өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Филиппин улсад айлчлах үеэрээ оролцож байна.

Манила хотын гудамж талбайд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцсэн, түүнийг хориглосон уриа лоозон энд тэндгүй бий болжээ. Манила хот даяар эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа нар тэднийг усан буу ашиглаж зогсоожээ. Мөн үл таних хүмүүс Трампын эсрэг уриа лоозонгоо хар өнгийн будгаар бичсэн бөгөөд одоо хотын цэвэрлэгээний байгууллагууд бичээсийг арилгахаар яаралтай ажиллаж байна.

Үүнээс гадна жагсагчид АНУ Филиппинийг олон жилийн турш ноёрхсон империалист түрэмгийллийн эсрэг уриа лоозон хашгирч байсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Филиппинд хийж байгаа хоёр хоногийн албан ёсны айлчлалаар түүний энэ удаагийн Азийн таван орноор 12 хоногийн туршид хийсэн урт айлчлал өндөрлөж байна.

Хуваалцах