Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Филиппинд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өчигдөр Филиппиний зүүн өмнөд Жоло арлын эрэг дагуу рихтерийн шаталбараар 7.3 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны албанаас мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппинд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Филиппинд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Филиппиний зүүн өмнөд Жоло арлын эрэг дагуу рихтерийн шаталбараар 7.3 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны албанаас мэдээллээ. Тус газрын мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн голомт нь Индонез, Филиппин хоёрын хооронд Селебес тэнгисийн төвд нь ойролцоогоор 617 км-ийн гүнд хөдөлжээ.

Газар хөдлөлт далайн гүнд болсон учраас хүн амь эрсэдсэн болон эд материалын хохирол учраагүй байна. Түүнчлэн байгалийн энэ гамшиг цунамигийн аюул дагуулсангүй. Филиппин улсын арлууд нь Номхон далайн галт цагираг гэж нэрлэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учир байнга газар хөдлөлтөд өртдөг байна.

1990 онд тус улсын хойд Лузон арал дээр рихтерийн шаталбараар 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2000 гаруй хүн амь насаа алдаж байжээ.

Хуваалцах