Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Филиппинд амь үрэгдсэн хүний тоо 100 давжээ

Филиппин улсад болсон газар хөдлөлтөд өртөж амь насаа алдсан иргэдийн тоо 107 хүрчээ. Тэдний дийлэнх буюу 97 нь Бохол мужид амиа алдсан байна. Түүнчлэн 280 хүн гэмтэж, 10 хүн сураггүй алга болж аврах ажиллагаа үргэлжилж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппинд амь үрэгдсэн хүний тоо 100 давжээ
Филиппинд амь үрэгдсэн хүний тоо 100 давжээ. Зураг: МҮОНРТ

Филиппин улсад болсон газар хөдлөлтөд өртөж амь насаа алдсан иргэдийн тоо 107 хүрчээ. Тэдний дийлэнх буюу 97 нь Бохол мужид амиа алдсан байна. Түүнчлэн 280 хүн гэмтэж, 10 хүн сураггүй алга болж аврах ажиллагаа үргэлжилж байна.

Чичирхийллийн үеэр зам гүүрээс гадна түүхийн дурсгалд тооцогдох байшингууд нурж унажээ. Тухайлбал, Филиппиний хамгийн эртний сүм болох Базиликийн сүм нурж сүйдсэн аж. Энэ удаагийн газар хөдлөлт 7.2 магнитудын хүчтэй, 2.8 сая хүн амтай 879 төв суурин газрыг хамарсан байна.

Хуваалцах