Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Филиппинд "Исламын улс" бүлэглэлийн салбар байгуулагджээ

Филиппины хэт даврагч дөрвөн бүлэглэлийн дайчид нэгдэж, Минданао арал дээр алан хядагч “Исламын улс” халифатын салбарыг байгуулснаа зарласан байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппинд "Исламын улс" бүлэглэлийн салбар байгуулагджээ
Филиппинд "Исламын улс" бүлэглэлийн салбар байгуулагджээ. Зураг: МҮОНРТ

Филиппины хэт даврагч дөрвөн бүлэглэлийн дайчид нэгдэж, Минданао арал дээр алан хядагч “Исламын улс” халифатын салбарыг байгуулснаа зарласан байна. Эдний дайчид Сири, Иракт үйл ажиллагаа явуулдаг “Исламын улс” бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади-д үнэнчээ тангарагласан талаар Австралийн “Острэлиэн” сонинд өнөөдөр мэдээлсэн байна.

“Исламын улс”-ын Филиппин дахь муж гэж тодорхойлогдож байгаа тус бүлэглэлийг “Абу Сайяф” алан хядагч бүлгийн удирдагчдын нэг Иснилон Хапилон тэргүүлэхээр болжээ. Филиппинд болж байгаа үйл явдал “Исламын улс”-ын дайчид стратегиа өөрчилснийг харуулж байна гэж олон улсын шинжээчид харж байна. “Сирид, Иракт урт сунжруу тэмцэл өрнөхийг ойлгосон тэд одооноос үйл ажиллагаагаа явуулах өөр нутаг дэвсгэр хайж байна” гэж тэд үзэж байна. Филиппинд “Халифын улс” байгуулагдсанаар Филиппин улсад өөрт нь төдийгүй Зүүн Өмнөд Азийн бусад улс болон Австралид ихээхэн аюул занал учирч болзошгүй.

Тэгээд ч удалгүй австраличууд эдгээр дайчдын алан хядах дайралтын бай болж мэдэх юм гэж Австралийн “Острэлиан” сонины тоймчид бичсэн байна. “Исламын улс” бол Сири, Иракийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа исламист үзэлт алан хядагч байгууллага. 2006 оны 10 дугаар сарын 15-нд суннит урсгалын 11 бүлэглэл нэгдэж байгуулагдсан гэж тооцдог. Мөн энэ бүлгийн гол цөмийг, Америкийн цэргүүдийг Иракт байх хугацаанд нь, мөн Сирид Башар Асадын Засгийн газрын хүчнийхэнтэй байлдаж байсан дайчид бүрдүүлдэг. “Исламын улс” бүлэглэлийг АНУ, Канад, Их Британи, Австрали, Турк, Египет, Арабын нэгдсэн Эмирт, Энэтхэг, Индонези мөн манай хойд хөрш ОХУ-д алан хядагч байгууллага гэж үздэг.

Хуваалцах