Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Филиппинд хар салхины уршгаар 6 хүн амиа алджээ

Филиппин улсын нутгаар Нок Тен нэртэй хүчтэй хар салхи дайрсны уршгаар амиа алдсан хүний тоо 6 болж нэмэгдээд байна. Байгалийн энэ гамшгаас болж олон байшин барилга нурж, газар тариалангийн талбай гэмтэж сүйдэн, 350 мянган хүн орон гэрээ орхин аюулгүй газар руу дүрвэхэд хүрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппинд  хар  салхины  уршгаар  6 хүн амиа алджээ
Филиппинд хар салхины уршгаар 6 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Филиппин улсын нутгаар Нок Тен нэртэй хүчтэй хар салхи дайрсны уршгаар амиа алдсан хүний тоо 6 болж нэмэгдээд байна. Байгалийн энэ гамшгаас болж олон байшин барилга нурж, газар тариалангийн талбай гэмтэж сүйдэн, 350 мянган хүн орон гэрээ орхин аюулгүй газар руу дүрвэхэд хүрчээ.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлж байгаагаар Албай муж байгалийн энэ гамшигт илүүтэйгээр өртжээ. Хар салхины хурд цагт 225 км-т хүрч байсан байна. Олон сууринд гэрэл цахилгаан тасарч, хөрсний гулгалт үүссэнээс болж замууд ихээр хаагдаад байна. Мөн байгалийн энэ гамшигтай холбоотойгоор зорчигч тээврийн хөлөг онгоцны хөдөлгөөнийг зогсоосноос 12 мянган зорчигч боомтууд дээр хоног төөрүүлэхэд хүрчээ.

Үүний зэрэгцээ 300 гаруй нислэг хойшлогдсон аж. Тус улсад өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр Хайма нэртэй хар салхи тус улсын нутгаар дайрч 12 хүн амь насаа алдаж байсан юм. Энэ нь сүүлийн 3 жилд Филиппины нутгийг дайран өнгөрсөн 3 дахь хүчтэй хар салхид тооцогдож байлаа.

Хуваалцах