Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Филиппинд тусгай ажиллагааны үеэр 700 гаруй хүн алагджээ

Филиппинд сүүлийн 3 сарын хугацаанд 700 гаруй хүн тусгай ажиллагааны үеэр алагдсан байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппинд тусгай ажиллагааны үеэр 700 гаруй хүн алагджээ
Филиппинд тусгай ажиллагааны үеэр 700 гаруй хүн алагджээ. Зураг: МҮОНРТ

Филиппинд сүүлийн 3 сарын хугацаанд хар тамхины наймаачид, мансууруулах бодис хэрэглэгч гээд 700 гаруй хүн цагдаагийнхний тусгай ажиллагааны үеэр алагдсан байна. Үүнтэй холбоотойгоор Хюман Райтс воч, Стоп айдс зэрэг хүмүүнлэгийн 300 гаруй байгууллагынхан НҮБ ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх удирдах газар болон хар тамхинд хяналт тавих олон улсын хороонд хандаж Филиппинд болж байгаа үйл явдалд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

Хүний эрхийг хамгаалагчид хар тамхитай тэмцэх нэрийн дор хоморголсон аллага үйлдэж болохгүй хэмээн мэдэгдэж байна. Филиппины төрийн тэргүүнээр сонгогдсон Родриго Дутерте нь хар тамхи, мансууруулах бодис наймаалагчид болон хэрэглэгчдийн эсрэг хатуу тэмцэл явуулахаа амалж байсан. Тэгвэл түүнийг төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсноос хойш ийнхүү 700 гаруй хүн алагдаад байгаа юм байна. Ерөнхийлөгч Дутерте нь иргэд олон нийтэд хандаж хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэнийг ч байсан өршөөж болохгүй. Цагдаагийнханд тэдний талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ, цааш нь харуулбал шагнал урамшуулал өгөх болно хэмээн сонгуулийн өмнө уриалж байсан юм.

Мөн ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ч гэмт хэрэгтнүүд авилгачдын эсрэг цуст дайнаа үргэлжлүүлэхээ амалж байсан юм.

Хуваалцах