Филиппиний гамшиг 41 сая ам долларын хохирол учруулжээ
Хуй салхины гамшигт өртсөн Филлиппин улсад байгалийн гамшигийн дараах эргэн сэргэлтийн үйл ажиллагаа сэргэжээ.
Мэдээллийн алба

Хуй салхины гамшигт өртсөн Филиппин улсад байгалийн гамшигийн дараах эргэн сэргээлтийн үйл ажиллагаа сэргэжээ. Мөн иргэдийн тогтвортой хэвийн амьжиргаа тогтох, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг ажиллагаа нилээд удаан хугацааны туршид үргэлжлэх хандлагатай байна.
Хайян хуй салхины гамшигт хамгийн ихээр өртсөн Лиете арлын хувьд зарим дэлгүүр хоршоо үйл ажиллагаагаа дахин нээж, бэлэн мөнгөний машинаас иргэд мөнгөө авч эхэллээ.
Гэхдээ хуй салхины гамшиг тохиосноос хойш 10 өдрийн дараагаар гэхэд Таклобан хотын хөрш Саамр арлын оршин суугчид ундны усгүй, цахилгаан эрчим хүчгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр байна.
Тус улсын засгийн газар энэ удаагийн байгалийн гамшигийн улмаас байшин барилга, дэд бүтцийн салбарт нийтдээ 41 сая ам долларын гарз хохирол амссан гэсэн мэдээллийг өгсөн юм.


















