Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Филиппиний Засгийн газар хөл хориогоо сунгав

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ирэх долоо хоногт дуусах байсан хөл хориогоо 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппиний Засгийн газар хөл хориогоо сунгав
Филиппиний Засгийн газар хөл хориогоо сунгав. Зураг: МҮОНРТ

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ирэх долоо хоногт дуусах байсан хөл хориогоо 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан байна. Шинэ коронавирусний халдвар Филиппиний иргэд хооронд дамжсан анхны мэдээллийн дараа буюу бараг сар орчын өмнө тус улсын нийслэл Манила хот болон хотын ойр орчмын газруудад хүний хөл хөдөлгөөн хязгаарлаж, олон хүн цуглахыг хорилосон шийдвэр хэрэгжиж байгаа юм.

Мөн өнгөрөгч лхагва гарагт Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хориг арга хэмжээг зөрчсөн хэнийг ч бай буудах чиглэл өгснөөс болж, тус улсын цагдаа нар 63 настай нэг эрэгтэйг “тосгоныхоо хяналтын цэгт ажиллаж байсан албаны хүмүүс, цагдаа нар руу халдсан” гэж буудаж хөнөөсөн байна.

Энэ явдлыг олон улсын хүний эрхийн "Эмнести Интернейшнл" байгууллага “Дутерте мэтийн хүч хэрэглэх дуртай удирдагчид хүмүүсийн үгээ хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд халдахыг санаархаж байна” гэж шүүмжилжээ.

Хуваалцах