Филиппиний Засгийн газар "Sinovac" вакцин худалдаж авлаа
Филиппин улс энэ удаад нэг сая тун "Sinovac" вакцин худалдан авсан байна.
Мэдээллийн алба

Филиппин улсын Засгийн газар Бээжингийн Кэшин биотехнологийн компаниас худалдан авсан "COVID-19”-ийн анхны бүлэг "Sinovac" вакциныг өнөөдөр буюу энэ сарын 30-нд тус улсын нийслэл Манилад хүргэсэн талаар CCTV мэдээллээ.
Түүнчлэн Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте болон Филиппинд суугаа Хятадын Элчин сайд Хун Чилян вакциныг хүлээлгэн өгөх, угтан авах ёслолын арга хэмжээнд оролцжээ. Филиппин улс энэ удаад нэг сая тун "Sinovac" вакцин худалдан авсан байна.
Сонирхуулахад, дээрх худалдан авалтын үйл ажиллагаа Филиппиний Засгийн газар болон Бээжингийн Кэшин компанийн хооронд хийсэн гэрээний дагуу явагдаж байгаа аж.


















