Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Филиппинийг дайрсан хар салхи 100 гаруй хүний амийг авч одов

Баасан гарагт "Хайяан" хэмээх догшин хар салхи Филиппиний төв хэсгийг дайрчээ. Хар салхины уршгаар Таклобан хотод 100 гаруй хүн амь үрэгдсэн байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппинийг дайрсан хар салхи 100 гаруй хүний амийг авч одов
Филиппинийг дайрсан хар салхи 100 гаруй хүний амийг авч одов. Зураг: МҮОНРТ

Баасан гарагт "Хайяан" хэмээх догшин хар салхи Филиппиний төв хэсгийг дайрчээ. Хар салхины уршгаар Таклобан хотод 100 гаруй хүн амь үрэгдсэн байна. Салхины хурд 379 км/цагт хүрч, ширүүн бороо орох үеэр байшин барилгууд эвдэрч, хөрсний нуралт үүссэний зэрэгцээ зарим хэсэгт цахилгаан, холбоо харилцааны шугамууд гэмтжээ. Мөн далайн давалгааны өндөр дээд тал нь 15 метрт хүрсэн байна. Таклобан хотын нисэх буудлууд хар салхины үеэр сүйдсэн учраас тусламжийн агентлагууд тус хотод очиход хүндрэлтэй байгаа ажээ. 2012 онд Бофа хэмээх хар шуурга Филиппиний өмнөд хэсгийг дайрах үеэр 1,000 гаруй хүн амь насаа алдаж байсан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах