“Финишийн хаан” Антон Шипулин
Олимпын алт, хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медальт, Дэлхийн цомын 11 гарааны ялагч Шипулин ямар ч тэмцээнд гол фаворит байж, Оросуудын итгэлийг ч алдаж байгаагүй.
Мэдээллийн алба

ОХУ-ын эрэгтэй биатлончдын шилдэг амжилт “Шипа”, “Орос нутгийн суут ухаантан” Антон Шипулинээр дуусгавар болсон гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу.
“Сүүлчийн Могикан” шигшээ багийн лидерийн орон зайгаа Александр Логиновт үлдээсэн ч өнөөх нь төдийлөн итгэл хүлээлэлгүй байна.
Олимпын алт, хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медальт, Дэлхийн цомын 11 гарааны ялагч Шипулин ямар ч тэмцээнд гол фаворит байж, Оросуудын итгэлийг ч алдаж байгаагүй.
Ялангуяа финишт өөрийн үеийн шилдгүүд Уле Эйнар Бьорндален, Мартен Фуркад, Симон Шемпп, Эмиль Хегле Свендсен, ах дүү Бётэй халз үзэхэд урдаа хүн гишгүүлэх нь ховор байлаа.


















