Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Финланд болон Швед улсад 40 градус давж хүйтэрчээ

Нордикийн хоёр орон болох Финланд болон Швед улсад энэ долоо хоногт зарим нутгаар 40 градус давж хүйтэрсэн нь энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд гэж тооцогдож байна. Тэсгим хүйтний улмаас энэ хоёр улсад болон хөрш Норвег улсад зам тээвэр догол

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Финланд болон Швед улсад 40 градус давж хүйтэрчээ
Финланд болон Швед улсад 40 градус давж хүйтэрчээ. Зураг: МҮОНРТ

Нордикийн хоёр орон болох Финланд болон Швед улсад энэ долоо хоногт зарим нутгаар 40 градус давж хүйтэрсэн нь энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд гэж тооцогдож байна. Тэсгим хүйтний улмаас энэ хоёр улсад болон хөрш Норвег улсад зам тээвэр доголдож, төмөр замын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд хүндрэлтэй болж, зарим шугамыг түр зогсоогоод байна. Швед дэх нутгийн уугуул Саами иргэдийн нутагладаг умард хэсгийн Никкалуокта тосгонд гэхэд энэ долоо хоногт 41,6 градусын хүйтэн бүртгэгдсэн байна.

Өнгөрөгч 2023 он дэлхийн хамгийн халуун жил байж, Европын ихэнх оронд налгар дулаан намар өнгөрсөн ч өвлийн улирал харш хүйтэн байгааг Европ даяар онцолж байна.

Ийм температурын хэвийн бус үзэгдлийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, нүүрсхүчлийн хийн ялгаралтай холбож тайлбарлаж байна.

Хуваалцах